Sunday, April 18, 2010

Neobux гэж юу вэ?


Neobux бол сурталчилгааны сайт үзсэний төлөө мөнгө өгдөг баталгаат сайт юм. Өдөрт 4-5 сурталчилгаа тогтмол орж ирдэг ба нэг сайт үзэхэд 1-2 сент төлнө. Та олсон мөнгөө доод тал нь 2 доллар болсон үед онлайн гүйлгээнийхээ данс руу шилжүүлж авч болдог. Neobux нь Paypal/AlertPay/Neteller гэх дэлхийд алдартай 3 онлайн гүйлгээний сайттай шууд харилцаатай байдаг. Эдгээр сайтад бүртгэлтэй данстай бол мөнгөө шууд шилжүүлээд авч болно. Танаас ямар нэг мэргэжил шаардахгүй. Сурталчилгааны сайт гэхээр л нөгөө хулхины луйварчин сайтууд гэж хүмүүс боддог. Магадгүй та ч бас Bux.to , Cashfiesta, Richptc гэх мэт луйврын сайтанд цаг заваа үрж байсан байж болох юм. Гэхдээ Би танд баталгаатай дэлхийд номер 1 сурталчилгааны үнэн сайтын талаар танилцуулж байна. Та өдөрт 5 минутыг зарцуулаад л сарын байнгын орлоготой болох боломжтой ба интернэт байхад л хангалттай. Та ажлынхаа хажуугаар, чатлаж суухдаа, тоглож байхдаа л нэг ороод рекламныхаа цонхыг нээгээд орхичиход л болно. Мэдээж эхлээд таны орлого 1-2 доллар байх бөгөөд цаашид та идэвхитэй байвал сардаа овоо хэдэн доллар халааслаад байх болох боломжтой юм.Танд бүртгүүлэхийг санал болгож байна

Бүртгүүлэх

За одоо танд хэрхэн яаж бүртгүүлж гишүүн болох талаар зааж өгье.
Эхлээд та www.neobux.com/?r=eegii09 гэсэн товчин дээр дарж орно.
Дараа нь маш энгийн бүртгэлийн хуудас гарах ба тэрийг нь бөглөөд л болно.
Энэ хуудсыг бөглөсөны дараа validation code-оо хий гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд дээр бүртгэлийг бөглөхдөө хийсэн мэйл хаягаа шалгах хэрэгтэй. Таны мэйл хаягт аль хэдийн явуулсан байх ба түүнийг нь хуулаад тавихад болно. Ингээд таны бүртгэл дуусах болно.

Сурталчилгаа үзэх

Хэрвээ та Neobux руу нэвтэрч орвол буруун дээд буланд View Advertisements гэсэн сонголт байна. Түүн дээр дарвал 4 рекламны линк бүхий сайт гарч ирнэ. Сайтын нэрийг сонгоход улаан өнгийн бөөрөнхий гарах ба түүнийг олоод дарвал шинэ цонх нээгдэнэ.

Шинэ цонхонд таны үзэх ёстой рекламны сайт гарах ба сайт ачааллаж дуусахад шар өнгийн тоолуур гүйнэ. Энэ нь ойролцоогоор 20 секунд болно.
Ингээд тэр нь гүйгээд дуусчихвал та 1 цент дансандаа хураана. Харин сайтуудыг зэрэг үзэж болохгүй бөгөөд нэг сайтаа үзэж дууссан бол дараагийн сайтаа дараарай. Ингээд та өдөрт 4 сурталчилгаа үзээд 0.04$ авах болно. Neobux нь анх таны дарсан цагийг бүртгэж авдаг бөгөөд өдөр бүрийн сурталчилгаа нь тэр цагаас хойш орж ирдэг.

Referrals гэж юу вэ?


Referalls гэдэг нь сурталчилгааны сайт үзээд мөнгө олдог энэхүү бизнест хамгийн их хэрэглэгддэг үг бөгөөд энэ нь таны доор орсон гишүүнийг хэлнэ. Та ч мөн адил хэн нэгний доор тэр хүнийхээ referall болчихсон л байгаа гэсэн үг юм. Энэ сайтны талаар анх танилцуулж хэлсэн тэр хүнийг referall гэнэ. Энэ нь яг л сүлжээний бизнестэй адил гэж ойлгож болно. Таны доор орсон хүн буюу referall нь танд ашиг өгч таны орлогыг мөн нэмэгдүүлдэг юм. Neobux-д 2 төрлийн referall байх ба 1. direct 2. rented referall гэж байна.
1. Direct referall - энэ нь шууд таны доор орж дахин устахгүйгээр хадгалагдах хүнийг хэлнэ. Үүнд таны найз нөхөд гэр бүлийн хүмүүс гэх мэт таны энэ бизнест урьсан хүмүүс байх болно. Гэхдээ анхаарах нэг зүйл бол та Neobux-ийн дүрмийн 3.10-д зааснаар та Neobux-д элссэнээс хойш заавал 1сар сурталчилгаа үзсэн байх ба таны даралт 100(click) хүрсэн байх ёстой юм. Харин үүнээс хойш бол та хүссэн хүнээ оруулж өөрийн сүлжээгээ өргөтгөж болно. Таны доод талын direct referall нь нэг даралт хийхэд 0,005$ өгөх болно.

2. Rented referall - Энэхүү referall нь Neobux-д байдаг ганц авууштай зүйл бөгөөд хүмүүс ихэвчлэн сүлжээний төрлийн ийм бизнес хйихэд доороо хүн оруулах гэж нэг асуудал байдаг бол харин энд тэгэж хайх шаардлагагүй зүгээр л сар сараар нь дардаг хүн худалдаад авч болдог юм. Үүнийгээ Neobux-д rented referral гэдэг юм. Та хамгийн багадаа 3 referral-г 0,75$-оор авч болно. Гэхдээ rented referral direct биш учраас байнгын дарна гэдэгт итгэлтэй байж болохгүй заримдаа огт дарахгүй байх үе ч байна. Хэрвээ сайн дарахгүй байвал та өөрөө солиж болох бөгөөд recycling гэж хэлдэг. Гэхдээ энэ нь ч бас үнэгүй хийчих зүйл биш юм. 1 хүнийг 0,08$-оор recycle хийдэг.

Clicks-ийн талаар

Clicks буюу даралт энэ нь маш чухал зүйл бөгөөд үүнээс л бидний мөнгө олох эсэх нь хамааралтай байна гэж хэлж болно. Та сурталчилгаагаа үзэхдээ хэдэн зүйлийг анхаараарай.
1. Та сурталчилгаагаа дарах өдөр бүрийнхээ цагийг тогтоорой. Мөн referral-уудаа удирдах, цэгцлэх цагаа ч мөн адилхан нэг л цагт хийгээрэй.
2. Өдөрт орж ирж байгаа бүх боломжит сурталчилгааг алдалгүй дарахыг хичээгээрэй. Завгүй бол 4-ийгөө л дараарай.(Энэ нь таныг referral-тай болсон үед тэднээсээ хувь хүртэхэд хэрэгтэй.)
Сурталчилгаа нь 3 төрлийнх байх ба үүнд: Mini(богино), Standart(стандарт), Extended(урт) гэж байна.
1./ Mini сурталчилгаа нь 15секунд үргэлжилдэг ба танд 0.005$ өгнө.
2./ Standart сурталчилгаа нь 30секунд үргэлжилнэ. Танд 0.01$ өгнө.
3./ Extended сурталчилгаа 60секунд үргэлжлэх ба танд 0.015$ өгнө.
3. Neobux-аас хүн бүрт өдөр бүрийн сурталчилгаа нь шинэчлэгдэх цаг(reset time) байдаг ба random-оор буюу санамсаргүйгээр өгдөг бөгөөд тэр цаг өнгөрөхөд дараа өдрийн ads орж ирнэ. Танай улсын чинь цаг серверийн цагтай яг таарч явдаггүй л бол та суратчилгаагаа серверийн цагаар дарж байгаарай.
4. Таны referral-уудын тань даралтууд таны урд өдрийн дарсан даралтаар бодогддог юм. Тийм болохоор та нэг өдөрт хоёр удаа 4ads үзэж болохгүй. Жишээ нь та өглөө дарчаад орой дахиад ороход чинь 4-н сурталчилгаа ахин орж ирсэн бол дарж болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл маргааш өглөө танд орж ирэхгүй учраас маргаашийхийг тань дарсангүй гэж тооцоод referral-уудаас чинь мөнгө орж ирэхгүй.
5. Тиймээс та мөн өөрийн даралтаа графикаар хянаж хардаг учир өөрийн графикаа хоёр дахь зурагтай адил даралтаа 4 дээр барьж байвал сайн.









6. Standart member(стандарт гишүүн)-д өдөрт 4-н сурталчилгаа, Golden member(алтан гишүүн)-д 9-н сурталчилгаа тус тус орж ирдэг. Мөн Golden гишүүд referral-уудаасаа DOUBLE-аар авдаг. Реферралуудаас 0.01$ авна гэсэн үг. (Жич: гишүүнчлэлээ golden member болгож дээшлүүлэхэд 90$ хэрэгтэй. Гэхдээ энэ мөнгийг та neobux-оор төлүүлэх болно кк.)

Гэрийнхэн маань орж болох уу?

Тиймээ, Танай гэр бүлийн хүн бүр Neobux-д орж болно. (хадам ээж чинь ч гэсэн)
Үүнд саад бий, гэхдээ .... 24цагийн дотор нэг хэрэглэгчид нэг IP буюу нэг компьютерт нэг аккаунт л зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл хэрвээ танай гэрийнхэн бүгдээрээ нэг өдөр логин хийвэл зөвхөн эхний сурталчилгаа үзсэн нэг хүн л орлого олох болно. Өөр хэрэглэгч сурталчилгаа үзэхэд 24 цаг хүлээх болно. Гэхдээ бүгд логин хийж ороод өөрсдийн account-аа жишээлбэл форумын бичлэгээ үзэж болно.
Товчхондоо гэвэл зөвхөн нэг компьютерт нэг account-аар мөн 24 цаг дотор нэг л IP-наас сурталчилгаа үзэхэд төлдөг юм.
Та үүнийг ажил, сургууль дээрээсээ битгий хийгээрэй. Яагаад гэвэл ихэвчлэн тэнд ижил IP хэрэглэдэг учраас хэн нэгэн өөр account-аар орцон сурталчилгааг дарчихсан байх тохиолдол бий. Гэхдээ танай сургууль эсвэл ажлын газар тань real IP хэрэглэдэг бол хамаагүй. Real IP гэдэг нь дотоод сүлжээний 192.168.х.х гэсэн IP биш дахин давтагдашгүй IP-г хэлдэг. Таны ажил сургууль дотоод сүлжээний IP-тай байвал таниас өөр хэрэглэгч байхгүй байгаасай гэдэгт найдах л үлдэнэ дээ.

Орлогоо хэрхэн нэмэх вэ?











Та Neobux-д ганцаараа сурталчилгаа үзээд хэзээ ч гайгүй орлого олохгүй бөгөөд заавал referral авах хэрэгтэй. Танд би орлогоо хэрхэн нэмж олдог талаар бяцхан зөвөлгөө өгье. Та анхан эхэлж байгаа бол эхний 1 сарыг өөрөө өдөрт 4 рекламаа үзнэ. Тэгээд таны үндсэн орлого(Main balance) тань 0.80$ болтол дарна. Энэ нь хэдэн долоо хоног болно. Дараа нь та анхныхаа rented referral-ийг авч болох бөгөөд ингэхийн тулд та өөрийн үндсэн орлогоо түрээсийн орлого(Rental balance) болгож шилжүүлнэ. Ингэж шилжүүлэх тулд та REFERRALS дээрээ дарахад Ad funds гэсэн хэсэг байх ба түүн дээр дараад орвол 0.10 гэсэн тоо байх 2 талдаа сумтай байна. Сумыг нь дархад аравны орноор нэмэгдэх ба хамгийн багадаа 0.10-аар шилжүүлж болно гэсэн үг юм. Үүний дараа та хаанаас шилжүүлэх гэж байгаагаа зааж өгөөд л шилжүүлэх боломжтой юм. Хэрвээ үндсэн орлогоо түрээсийн орлого руу шилжүүлээд 0.80$-ийн түрээсийн орлоготой болсон бол та эхнийхээ rented referall-аа авч болно гэсэн үг юм. Ягаад заавал 0.80 болгох хэрэгтэй вэ? гэвэл rented referral нь хамгийн багадаа 3-ийг 0.75$-оор худалдаж авч болдог учраас юм. Ингээд эхний 3-аа авчихвал таны доор 3 хүн дарж эхэллээ гэсэн үг юм. Дараа нь мөн та энэ мэтчилэн нэмж аваад байж болно. Аа харин direct referall авахын тулд та 1 сар болсон мөн 100даралт хийсэн байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангасан бол та өөрийнхөө доор оруулахыг хүсч байгаа хүнээ оруулж болно. Direct referall нь rented referall-ийг бодвол сар болгон түрээсийг төлж сунгах шаардлагагүй таны доор байнга байх хүн гэсэн үг. За одоо сардаа хэдийг олж болох талаар бодож үзэцгээе.
Та доороо 10 rented 10 direct хүн хийчихлээ гэж бодьё. Тэгвэл 20хүнээр тооцоё.
1 хүний хувьд 1 өдөрт 0.005*4=0.02$ таньд ашиг өгнө.
20 хүний хувьд бол 0.02*20=0.40$
харин энэ бол зөвхөн нэг өдрийнх 40цент гэдэг бол (1$=1427төг ханштай гэж үзвэл)
ойролцоогоор 570төг болно.
харин үүнийгээ сараар бодоод үзвэл
0.40*30=12$ шилжүүлбэл 17124төг
Ийм болж байна. Тэгээд цаашид та идэвхитэй л байвал орлого тань нэмэгдсээр байх болно.

Форум

Neobux нь өөрийн гэсэн форумтай бөгөөд Neobux-тай холбоотой мэдээ мэдээлэл, хүмүүсийн амжилтанд хүрсэн түүх, гишүүдийн талаархи мэдээлэл, асуудлууд болон мөнгө авсан баталгаагаа зургаар хавсарган оруулсан хэсэг мөн бусад форумуудтай адил кино, тоглоом, дуу хөгжим, амьтан, спорт гэх мэтчилэн дэд хэлэлцүүлэгтэй байдаг. Neobux-ийн дүрмэнд зааснаар та дор хаяж 30н даралт хийсний дараагаар форум болон чатад орох эрхтэй болдог.