Friday, March 25, 2011

Alertpay



Alertpay төлбөр тооцооны систем

Alertpay бол олон улсын интернет төлбөр тооцооны систем юм. Одоогоор дэлхийн 190 улсад гүйлгээ хийдэг 5 сая гаруй хэрэглэгчтэй E-mail суурилсан аварга том банк юм. Данс нээхэд үнэгүй. Интернэтээр мөнгө олж болох ихэнх вэб сайт PayPal, Liberty Reserve, AlertPay-р дамжуулан мөнгөө гишүүддээ олгодог. Манай Монголчуудын хувьд AlertPay-р дамжуулан мөнгөө авах нь дээр. AlertPay-с мөнгөө aлбан ѐсоор 3 аргаар авч болно..

1. AlertPay-с Монгол дахь банкны валютын (USD, EURO, GBP) дансанд мөнгөө шилжүүлгээр авч болно. Үүний тулд таны AlertPay дансанд доод тал нь 40$ байх хэрэгтэй ба шилжүүлэг ажлын 2-4 өдөрт хийгдэнэ. Шилжүүлгийн шимтгэл 15$. Өөрөөр хэлбэл та AlertPay-с 40$ нэхэмжлэхэд таны валютын дансанд 25$ ажлын 2-4 өдөрт шилжин ирнэ.

2. AlertPay-с чекээр мөнгөө авч болно. Үүний тулд таны AlertPay дансанд доод тал нь 20$ байх хэрэгтэй ба чек энгийн шуудангаар таны гэрийн хаягын дагуу 2-3 долоо хоногт ирнэ. Энэ үйлчилгээний үнэ 4$. Өөрөөр хэлбэл та AlertPay-с 20$ нэхэмжлэхэд 2-3 долоо хоногт та гар дээрээ 16$-ын чек авна.

Жишээ нь: 1-р аргаар 100$ авах бол та ажлын 2-4 өдөрт 15$-ийн шимтгэл төлж 85$ банкны валютын дансаар авах болно. Мөн та дансаа баталгаажуулахад ажлын 10 өдөр шаардлагатай. Нийтдээ ажлын 12-14 өдөрт 85$ банкны валютын дансаар авна.

2-р аргаар 100$ авах бол та 4$-ийн шимтгэл төлж 2-3 долоо хоногт 96$-ийн чек гэрийн хаягийн дагуу энгийн шуудангаар авна. Мөн та чекээ банкинд солиулахад тодорхой хэмжээний шимтгэл төлнө.

3. Олон улсын виза картаар дамжуулан авч болно. Ингэж авахад шимтгэл нь 5$ байдаг ажлын 2-4 хоногт мөнгө тань орох болно. Ингэхдээ таны Alertpay дансанд доод тал нь 10$ байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Alertpay-д бүртгүүлэх

Бүртгүүлэх бол доод талын баннер (самбар) дээр дараарай.
















Энд харин Personal Pro-г нь сонгоорой. Энэ зурган дээрх буруу шүү.







































































































































































































































Та амжилттай бүртгэгдэж интернетэд өөрийн гэсэн данстай боллоо.
Танд амжилт хүсье!